МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО
Манай байгууллага нь хүний нөөцийн зуучлал, ажиллах хүчний бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлыг хангаж, мэдээллийн аюулгүй байдлыг эрхэмлэн ажиллана.
Бид дараах зарчмыг баримтална. Үүнд:
- Мэдээллийн хамгаалалт: Мэдээлэл болон мэдээллийн хөрөнгийг зөвшөөрөлгүй хандалт, алдагдал, гэмтлээс хамгаалах.
- Хууль, стандартын нийцэл: Холбогдох хууль тогтоомж, зохицуулалт, гэрээний шаардлагыг мөрдөх.
- Эрсдэлийн удирдлага: Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг үнэлж, зохих арга хэмжээг хэрэгжүүлэх.
- Системийн найдвартай ажиллагаа: Мэдээллийн систем, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах.
- Ажилтнуудын оролцоо: Мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг, хариуцлагыг дээшлүүлэх.
- Зөрчлийн удирдлага: Аюулгүй байдлын зөрчлийг илрүүлэх, бүртгэх, хариу арга хэмжээ авах.
- Тасралтгүй сайжруулалт: Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог хэрэгжүүлж, зорилтыг тогтмол тодорхойлон, үр дүнг үнэлж сайжруулах.
Манай байгууллага нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах хамтын хариуцлагыг төлөвшүүлж, харилцагч, ажил горилогч болон түнш байгууллагуудын мэдээллийг хамгаалахад тууштай ажиллана.